Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 20 тамирчин өрсөлдөнө

Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 20 тамирчин өрсөлдөнө
Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 20 тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Гонконг Улсад энэ сарын 26, 27-нд ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн болно. Үүнд 11 улсын 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм.

Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцоно.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.

Дасгалжуулагч

  1. ОУ-ын шүүгч Б.Баасандорж

Тамирчид

  1. 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр
    2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр
    3. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам
    4. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам
    5. Б.Хангал
    6. Ш.Шижир-Од
    7. Б.Намуундарь
    8. С.Жавхлантамир
    9. Э.Мишээл
    10. О.Түвшинзаяа
    11. Т.Үжин
    12. Э.Хулан
    13. Д.Сайханбилэг
    14. М.Уянга
    15. Г.Мянганбаяр
    16. Б.Намуун
    17. Б.Оюунгэрэл
    18. М.Биндэръяа
    19. Б.Ариунбилэг
    20. Ш.Наранбат

Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна. Мөн Дархан-Уул аймгаас хоёр Орхон аймгаас зургаан тамирчин шигшээ багт багтаж байгаа нь тус спорт орон нутагт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна.

Энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтжээ.

Дашрамд дурдахад одоогоор бид АНУ, Швед, Их Британи, БНХАУ, Энэтхэг, Тайван, Турк, Малайз, БНСУ зэрэг улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож, 612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Хуваалцах