Ой тогтоолтын ДАШТ маргааш эхэлнэ
Маргааш буюу энэ сарын 29-нд Англи улсад болох ой тогтоолтын 22 дахь удаагийн ДАШТ-нд манай улсаас зургаан тамирчин оролцоно.
Мэдээллийн алба

Маргааш буюу энэ сарын 29-нд Англи улсад болох ой тогтоолтын 22 дахь удаагийн ДАШТ-нд манай улсаас зургаан тамирчин оролцоно.
Монголын баг тамирчдыг танилцуулахад, бага насанд Дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшигч Г.Тэмүүлэн (12 нас), дунд насанд дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшигч Ц.Бат-Эрдэнэ (15 нас), дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч Б.Намуунтуул (17 нас), Дэлхийн нэг дээд амжилтыг эзэмшигч З.Цэцэгзул (13 нас), насанд хүрэгчдийн ангилалд Ой тогтоолтын олон улсын их мастер С.Цогбадрах (22 нас), ой тогтоолтын олон улсын аварга Ө.Сэнгэсамдан (20 нас) нэр оюун ухаанаа сорих юм. Энэ удаагийн тэмцээнд 32 орны 120 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө.


















