Ой тогтоолтын ОУ-ын мастер Х.Хатанбаатар ОУ-ын шүүгч боллоо
Лондонд болж буй Ой тогтоолтын ДАШТ-ээс манай тамирчид гурван алт, хоёр мөнгөн медальтай багаараа хоёрдугаар байранд бичигдэж байна. Уг тэмцээний бага насны ангилалд өрсөлдсөн Г.Билгүүн “Хоёртын тоолол” цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоож алтан медаль авсан байна. Мөн дунд насны ангилалд Б.
Мэдээллийн алба

Лондонд болж буй Ой тогтоолтын ДАШТ-ээс манай тамирчид гурван алт, хоёр мөнгөн медальтай багаараа хоёрдугаар байранд бичигдэж байна. Уг тэмцээний бага насны ангилалд өрсөлдсөн Г.Билгүүн “Хоёртын тоолол” цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоож алтан медаль авсан байна. Мөн дунд насны ангилалд Б.Намуунтуул “Хоёртын тоолол” “Тооны марафон”-ы төрөлд мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож хоёр алтан медаль хүртсэн гайхам амжилт гаргажээ.
Харин ой тогтоолтын ОУ-ын мастер Х.Хатанбаатар шүүгчийн шалгалтаа амжилттай өгч дэлхийн 20 шүүгчээс хоёрдугаарт орж ОУ-ын шүүгчийн эрхээ гардан авчээ.


















