Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

“Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 10-24 насны 19 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 10-24 насны 19 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцоно.

Тус тэмцээнд 20 орны 600 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

  1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/

  2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/

  3. ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн /2020, 2021 оны Улсын аварга/

  4. Азийн Мастер Ш.Наранбат

  5. Б.Энхлүүн /Оюуны Олимпын мөнгөн медальт/

  6. Э.Ундрал

  7. Ц.Эмүжин

  8. Н.Номин

  9. У.Мөнхцолмон

  10. Н.Нандин-Учрал

  11. Э.Хишиг-Эрдэнэ

  12. Л.Азжаргал

  13. Л.Уянга

  14. М.Мөнхсүрэн

  15. Б.Эрмүүн

  16. Д.Хүслэн

  17. Э.Билгүүнтөгс

  18. Б.Мөнхтүшиг

  19. Б.Хангал нар багтжээ.

Энэ жилийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч улс бүрийн тамирчид эх орноосоо онлайнаар оролцож байгаа бөгөөд олон улсын шүүгч нар тэмцээнийг албан ёсоор баталгаажуулж дүнг нэгтгэх юм.

Сонирхуулахад, Өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 58 оюуны спортын тэмцээнээс нийт 1077 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Хуваалцах