Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой тогтоолтын таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Ирэх зургаадугаар сард АНУ-ын Сан Диего хотноо 75 мянган долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 7 тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
Ой тогтоолтын таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Ирэх зургаадугаар сард АНУ-ын Сан Диего хотноо 75 мянган долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 7 тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох эрхээ авсан байна.

Энэ удаагийн тэмцээнийг Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон ОУ-ын Мастер Т.Энхжин нар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид учир хүндэтгэх шалтгаантайгаар оролцох боломжгүй боллоо.

Тэмцээнд манай таван тамирчнаас гадна Монгол гаралтай Шведийн тамирчин ОУ-ын Их Мастер А.Янжаа оролцож байгааг дуулгахад таатай байна.

Манай багийн бүрэлдэхүүнд:

1) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
4) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
5) ОУ-ын Мастер А.Анударь

Улсаар нь авч үзвэл:

Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин

Хуваалцах