Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг эхлүүллээ

Био бэлдмэл /амьд бактери/ нь жорлонгийн ялзмагийг задалж, үнэр дарж 30-40 см суулгана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг эхлүүллээ
“Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө"-ний 262 дахь зорилтын хүрээнд “Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын дагуу стандартын бус нүхэн жорлон буулгах, ариутгах арга хэмжээг эхлүүлээд байна.

Нүхэн жорлонгийн бүхээг болон шал модыг буулгаж, цэвэрлэсний дараа нүхэнд байгаа шингэн бохирдлыг соруулж үлдсэн лаг дээр Био бэлдмэл /амьд бактери/ хийж, дээрээс нь шороогоор дарж эргэн тойрны хөрсний ариутгалыг жавелион бодисоор хийж, одоогийн байдлаар 39 нүхэн жорлонг буулгаад байна.

Био бэлдмэл /амьд бактери/ нь жорлонгийн ялзмагийг задалж, үнэр дарж 30-40 см суулгана.

Энэхүү арга хэмжээний гүйцэтгэгчээр “Орхон-Овоот” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах