Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг
Ой уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэдэг.

Энэхүү өдрөөр ой, модны байгаль, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үнэлж баршгүй үүргийг олон нийтэд таниулах, ойн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих зорилготой юм.

2026 онд дэлхий нийтээр “Ой ба эдийн засаг” (Forests and Economies) уриан дор тэмдэглэж байна.

Ой мод нь биологийн олон янз байдлыг хамгаалахад болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ой модыг хамгаалах нь эх дэлхий, хүмүүн төрөлхтний сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах