Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойг хамгаалах асуудлаар зөвлөлдөж байна

Монгол Улс, ОХУ-ын ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй хоёр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойг хамгаалах асуудлаар зөвлөлдөж байна
Ойг хамгаалах асуудлаар зөвлөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын эхний өдөр хил дагуух бүс нутгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар ярилцав. Мөн хил дамнан гарч буй ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх менежментийг боловсронгуй болгох, түймрийн статистик мэдээ, хохирол тооцох нэгдсэн үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр ойн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр ОХУ-д суралцах монгол оюутны квотын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж, шийдвэрлэх боломжтой гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдсэн байна. Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт хоёр дахь өдрөө Кемпински зочид буудалд үргэлжилж байна.

Түлхүүр үг:ой
Хуваалцах