Ойгон нуураас үхрийн сэг зэм гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ
Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн Ойгон нууранд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хүчтэй цасан шуурга шуурсны улмаас
Мэдээллийн алба

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн Ойгон нууранд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр нууранд үйжээ. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг дарга татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Болдоор ахлуулсан 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, бусад байгууллагын нийт 66 хүн, 15 автомашинтай нэгдүгээр сарын 11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна.
Мөсний зузаан 40-80 см байгаа ч хоёрдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр 09:00 цагаас тус ажиллагааг дахин эхлүүлжээ.


















