Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо

Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо
Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг танилцууллаа. Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг. Байгаль орчин, Ногоон хөгжлийн Сайдын тушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг 244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна. Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоометр тутамд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэг болгожээ.

Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагтай байгаа бөгөөд энэ ойгоос 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг төвлөрөх юм байна.

Хуваалцах