Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ

Мод, модон материалын зах зээлийн одоогийн үнэ ханшийг 2005 оныхтой харьцуулахад бүх төрлийн банз 5.6 дахин, дүнз 5.3 дахин, түлээний мод 1.7 дахин нэмэгдсэн байна. Гэвч хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ 2005 оноос хойш өөрчлөгдөөгүй аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойгоос хэрэглээний мод, түлээ  бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Мод, модон материалын зах зээлийн одоогийн үнэ ханшийг 2005 оныхтой харьцуулахад бүх төрлийн банз 5.6 дахин, дүнз 5.3 дахин, түлээний мод 1.7 дахин нэмэгдсэн байна. Гэвч хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ 2005 оноос хойш өөрчлөгдөөгүй аж.

Иймд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоожээ.

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор ойн нөөцийн экологийн болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг бодит байдалд ойртуулж, ой хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд зарцуулагддаг улсын татаасыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой гэж холбогдох албаныхан үзэж байна.

Хуваалцах