Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам-ны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо
Ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам-ны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо. Тодруулбал,

- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага /сунгах/

- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага /шинээр авах/

- Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх /сунгах/

- Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх /шинээр авах/

- Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах

- Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах /сунгах/

- Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага

- Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага /сунгах/

- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах/

- Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах/

- Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага

- Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна.

Дээрх үйлчилгээг авахын тулд:

- Аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орох,

- Үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.

Ийнхүү e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Хуваалцах