Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.01) 17:30 цагийн байдлаар 2 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна
Ойн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.01) 17:30 цагийн байдлаар 2 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд ойн гал түймэр гарсан дуудлага өнөөдөр (2026.04.01)16:06 цагт ирсэний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хяналтад авч, унтраахаар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Манзушир хийд” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах