Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн бодлогыг авч хэлэлцэнэ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн үндэсний чуулган”-ыг энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн бодлогыг авч хэлэлцэнэ
Ойн бодлогыг авч хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн үндэсний чуулган”-ыг энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх энэхүү чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцон төрөөс баримтлах ойн бодлого, ойн бодлогын шинэчлэл, менежментийн талаар хэлэлцэнэ.

Чуулганд оролцогчид ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох юм.


Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах,түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцахаар төлөвлөжээ.

Хуваалцах