Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн булга, суусар булганы арьс борлуулахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн булга, суусар булганы арьс борлуулахыг завджээ
Ойн булга, суусар булганы арьс борлуулахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ойн булганы арьс 9, суусар булганы арьс 1 ширхгийг иргэн “Д” нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зарж борлуулах гэж байсныг илрүүлж, таслан зогсоолоо.

Ойн булга нь ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд ‘’анхааралд” өртөхөөргүй, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн ховордож буй амьтан юм.

Хуваалцах