Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн булгыг 1953 оноос агнахыг хориглосон

Уг амьтан газарзүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Ингэхдээ эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн булгыг 1953 оноос агнахыг хориглосон
Ойн булгыг 1953 оноос агнахыг хориглосон. Зураг: МҮОНРТ

Ойн булга амьтны ховор зүйлд ордог. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.

Уг амьтан газарзүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Ингэхдээ эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Энэ зүйлийн тоо толгой буурсны улмаас 1953 оноос өнөөг хүртэл агнахыг хориглосон. Тархац нутгийн 20 орчим хувь нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг.

Хуваалцах