Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойн хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах 20-30 жилийн нөөцтэй

Энэ хавар ойн цэвэрлэгээний их ажил өрнөнө. Ойг цэвэрлэж чадсанаар хортон шавжаас хамгаалахаас гадна ойгоос гарах хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах боломж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах 20-30 жилийн нөөцтэй
Ойн хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах 20-30 жилийн нөөцтэй. Зураг: МҮОНРТ

Энэ хавар ойн цэвэрлэгээний их ажил өрнөнө. Ойг цэвэрлэж чадсанаар хортон шавжаас хамгаалахаас гадна ойгоос гарах хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах боломж байна. Наанадаж шахмал түлш хийх, цаашлаад шахмал хавтан гаргаж тавилга хийх, барилгын түүхий эд гарган авч болно. Судалгаагаар ойн хаягдлыг ашиглаж чадвал 20-30 жилийн нөөц бий гэдгийг Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос хэлж байна.

Хоёр жилийн өмнө “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийг Засгийн газар гаргаж хэрэгжүүлж байхаар болсон. Энэ жилийн хувьд илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар болж 15 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна. БОНХАЖ яам зохион байгуулж Батлан хамгаалах яам цэргийн хүчийг ашиглах тухай санамж бичгийг ч байгуулжээ. Ойг цэвэрлэх ажлаас гарах үр дүнг ашигтай байдлаар харж байна. Ойгоос гарах хаягдал гэж байх ёсгүй, тэр утгаараа гарах хаягдлыг үйлдвэрлэлд ашиглах талаар ярьж байна. Нийслэлийн утааг багасгах зорилгоор шахмал түлш хийх түүхий эд ойгоос гардаг. Мөн технологи үйлдвэрлэлд нэвтэрвэл шахмал хавтан үйлдвэрлэж гэрийн тавилга хийх боломж бий. Нөөц түүхий эдийн хувьд ч хангалттай бий гэж байна.

“Монголдоо бүтээцгээе 888” төслийн сонгон шалгаруулалтад хаягдал мод, үртсийг ашиглан шахмал хавтан, барилгын материал үйлдвэрлэх 10 гаруй төсөл тэнцэж байжээ. Одоогоор эдийн засгийн хямралтай гэдгээр энэ төслүүд түр зогсоод байгаа. Ойг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна ойг хамгаалах арчлах ажлыг төр дангаараа хариуцаад байх биш, шаардлага хангасан ААН-үүдэд ойг үржүүлэх, хамгаалах, арчлах, ашиглах эрхийг өгөх шаардлага гарч байна. Хэрэв мод, модон эдлэл, үйлдвэрлэдэг хүмүүс ийм эрхтэй болвол түүхий эдийн нөөцөө өөрсдөө бий болгож ойг хамгаалах нэг хөшүүрэг болох учиртай гэнэ.

Хуваалцах