Ойн сангаа нэмэгдүүлэх боломжтой
Сүүлийн 10 жилийн хугацаанд манай орны ойн талбайн 0.56 хувь нь доройтолд орсныг мэргэжилтэн хэлж байна.
Мэдээллийн алба

Сүүлийн 10 жилийн хугацаанд манай орны ойн талбайн 0.56 хувь нь доройтолд орсныг мэргэжилтэн хэлж байна. Ойн доройтлыг үүсгэгч хүчин зүйлд ойн түймэр, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл ордог. Саяхан Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан.
Үүнд туссан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадвал 2030 он гэхэд ойн сангийн хэмжээгээ нэг хувиар өсгөх буюу есөн хувьд хүргэх боломжтой гэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч ярилаа.


















