"Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдаж Монгол улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газа
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдаж Монгол улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.
Тус “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайн нарийвчилсан судалгаа хийх, талбай тусгаарлалтын ажилд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж гүйцэтгэх, ойн цэвэрлэгээг экосистемд сөрөг нөлөөгүйгээр зохион байгуулахыг БОНХ-ийн сайдад даалгалаа. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ойн цэвэрлэгээ хийх "Ногоон ажлын байр" бий болгон мэргэжлийн ур чадвар олгохыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болгосон байна. Харин цэвэрлэгээгээр бэлтгэсэн модон түүхий эдээр шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн технологитой үйлдвэрүүд байгуулах ажлыг Үйлдвэр, хөдөө ахуй, Эдийн засгийн хөгжлийн сайдууд хариуцна. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 15,5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.
Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөж унасан болон хатсан, мод бэлтгэсэн талбайн үлдэгдлийг цэвэрлэх энэ ажлыг ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна. Ойн сан бүхий аймаг, сумын Засаг дарга нар хүн хүчээр дэмжих үүрэг хүлээнэ. “Ойн цэвэрлэгээ” төсөл 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.


















