Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Ойн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан /1-р баг/ ''Морогийн ар'' гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна
Ойн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан /1-р баг/ ''Морогийн ар'' гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан.Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын мэргэжлийн анги, Ренчинлхүмбэ сумын мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн 2 бүлэгт хуваагдан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км, сумын төвөөс хойд 45 км-т гарсан уг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар 3 дахь өдрөө ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Хуваалцах