Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ойн түймрийг унтраах ажилд сайн дурынхан нэгджээ

Чилийн гал сөнөөгчид өнгөрсөн сарын 15-наас дэгдэж, 904 мянган акр талбайг шатаагаад байгаа ойн түймрийг унтраахаар бүх хүчээ дайчлан тэмцэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойн түймрийг унтраах ажилд сайн дурынхан нэгджээ
Ойн түймрийг унтраах ажилд сайн дурынхан нэгджээ. Зураг: МҮОНРТ

Чилийн гал сөнөөгчид өнгөрсөн сарын 15-наас дэгдэж, 904 мянган акр талбайг шатаагаад байгаа ойн түймрийг унтраахаар бүх хүчээ дайчлан тэмцэж байна. Гэвч өнөөг хүртэл түймрийг хяналтандаа оруулж чадахгүй байна. Гал сөнөөгчдөөс гадна орон нутгийн иргэд сайн дураараа түймрийг унтраах ажилд оролцож эхэлжээ.

Тэд шуудуу ухаж, сөрөг гал тавих гэх зэргээр түймрийг цаашид тархаахгүй байх арга хэмжээнүүдийг ч авч байна. Гэвч түймэрт их хэмжээний ой, газар нутаг өртөөд зогсохгүй, мал, амьтан ч өртөж, хот, суурингуудаар ч дайрч байна. Түймрийг унтраах ажилд гал сөнөөгчид сайн дурынхан гээд нийтдээ 20 гаруй мянган хүн оролцож буй аж.

Үүнд мөн гадаадын улс орнуудаас ирсэн шинжээчид, зөвлөхүүд ч багтаж байгаа юм. Байгалийн энэ гамшиг ихээхэн газар нутгийг хамраад байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Мишель Бачелет онц байдал зарлаж цэргийн албан хаагчдыг түймрийг унтраах ажилд дайчилж, гадаад улс орнуудаас тусламж дэмжлэг хүсээд байна. Сүүлийн мэдээгээр түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо 11 болон нэмэгдээд байгаа бөгөөд дахин хүний амь эрсдэхээс сэргийлэх бүхий л арга хэмжээг Чилийн эрх баригчид авсан байна.

Хуваалцах