Ойрхи Дорнодын бяцхан "дуучид" цомгоо гаргана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод болон Хойд Африкийг хариуцсан захирал Хэйл Капелал Сирийн хямралыг зогсоож, тус улсын хүүхдүүдийн зовлонг эцэслэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан Ойрхи Дорнодын хүүхдүүдийн дуулсан “11” нэртэй дууны цомог гаргах болсноо зарлалаа. Тус цомогт Ливан улсын хөгжмийн зохиолч Элиас Раббанигийн 1970-аад зохиосон Ойрхи Дорнодын бүс нутгийнхны 11 дуу багтжээ. Эдгээр дууны хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолчийн хүү Жади Раббани шинэчлэн найруулсан бөгөөд Сири, Ливан, Иордан, Турк зэрэг орнуудын 300 хүүхэд дуулсан аж.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод болон Хойд Африкийг хариуцсан захирал Хэйл Капелал Сирийн хямралыг зогсоож, тус улсын хүүхдүүдийн зовлонг эцэслэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.


















