Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ойрхи дорнодын хүүхдүүд вакцинд хамрагдаж байна

Ойрхи Дорнодын бүс нутагт амьдарч байгаа 20 сая гаруй хүүхэд багачуудад халдварт полимиелит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг НҮБ-аас хийж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрхи дорнодын хүүхдүүд вакцинд хамрагдаж байна
Ойрхи дорнодын хүүхдүүд вакцинд хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Ойрхи Дорнодын бүс нутагт амьдарч байгаа 20 сая гаруй хүүхэд багачуудад халдварт полимиелит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг НҮБ-аас хийж эхэллээ.

Энэ өвчний анхны тохиолдол нь Сири улсад 14 жилийн өмнө дэгдэж байсан удаатай юм.

Сүүлийн ганцхан сарын хугацаанд тус улсын зүүн бүсийн нэгэн хотод 10 гаруй хүүхэд энэ өвчний халдварыг тээсэн тул хоол хүнс болоод ундны усаар дамжин халдварлах өвчний вирусын дэгдэлтийг саармагжуулах хүрээнд энэ тарилгыг хийсэн юм..

НҮБ-ын хүүхдийн байгууллагаас мэдээлж байгаагаар Сирийн иргэний дайны улмаас эрүүл мэндийн системийн хэвийн үйл ажиллагаа доголдож, 500 мянган хүүхэд элдэв төрлийн халдварт өвчнөөс хамгаалах тарилга вакцинд хамрагдаж чадаагүй байна.

Энэ нөхцөл байдлын улмаас тус улсын 5-аас доош насны 2 сая 400 мянган хүүхдийн дархлааг сайжруулах вакцин хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах