Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудийн ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2025 оны арваннэгдүгээр сарын 03-наас 12-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудийн ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд нойтон цас, цас, 08-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-17 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Хуваалцах