Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2025 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Гуравдугаар сарын 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 11, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Гуравдугаар сарын 09, 11-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Гуравдугаар сарын 09, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 11, 14-нд хүйтэн байна.

Хуваалцах