Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм , Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17--22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсч 19-21 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах