Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна. Баруун болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна. Баруун болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн өвөр говиор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 1ээс 2014 оны 3 дугаар сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-3 нд зарим газраар, 4-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 2-3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах