Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын хоногуудад хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 хэм хүйтэн,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын хоногуудад хүйтний эрч суларна
Ойрын хоногуудад хүйтний эрч суларна. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 3 дугаар сарын 08-наас 2014 оны 3 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах