Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын хоногуудад хүйтний эрч суларна

Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлжголын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнө

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын хоногуудад хүйтний эрч суларна
Ойрын хоногуудад хүйтний эрч суларна. Зураг: МҮОНРТ

Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлжголын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 13-наас 2014 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Хуваалцах