Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын хоёр хоногтоо бүх нутгаар дулаарна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын хоёр хоногтоо бүх нутгаар дулаарна
Ойрын хоёр хоногтоо бүх нутгаар дулаарна. Зураг: МҮОНРТ

-2014 оны 3 дугаар сарын 13-ны 20 цагаас 2014 оны 3 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Ойрын 2 хоногтоо бүх нутгаар дулаарах боловч 16-наас тэнгэр муудна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна. .

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, Яармаг Сонгины орчмоор 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

2014 оны 3 дугаар сарын 15-наас 2014 оны 3 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-наас хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Хуваалцах