Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Харин салхи тавдугаар сарын 13, 17-нд ихэнх нутгаар, тавдугаар сарын 14-нд говь, тал, хээрийн нутгаар, тавдугаар сарын 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, тавдугаар сарын 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 19-нд нутгийн төв хэсгээр, тавдугаар сарын 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Харин салхи тавдугаар сарын 13, 17-нд ихэнх нутгаар, тавдугаар сарын 14-нд говь, тал, хээрийн нутгаар, тавдугаар сарын 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах