Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм халах төлөвтэй байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд НОБГ-ын Гамгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд НОБГ-ын Гамгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга Д.Эрдэнэбаатар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм халах төлөвтэй байна. Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богинын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 97, нийслэлийн Байгаль орчны газраас 10, нутгийн 15 иргэн, нийт 122 хүн, 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр 2.5 га талбайд гарсан түймрийг 3 өдөр ажиллаж унтраасан. Мөн Тэрэлжийн Өвөр горхи Онгоцтын аманд ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 13 албан хаагч, Мярааж, Гоож аялал жуулчны баазын 71 иргэн, 11 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлагыг эзэмшүүлэх Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 11-12-ны өдөр 4 үе шаттайгаар 100 аж ахуйн нэгж байгууллага, 7 алба, 27 мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 1358 ажилчин албан хаагчийг хамруулж амжилттай зохион байгуулсан” гэж танилцуулав.


















