Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Охидыг БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байхдаа монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг олж илрүүлсэн байна. Одоогийн байдлаар 10 охин хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн цагдаа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охидыг БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ
Охидыг БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байх явцдаа монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг олж илрүүлсэн байна. Одоогийн байдлаар 10 охин хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд эх оронд нь авчирсан байна. Тэд монгол охидыг Макао, Хайнан арал зэрэг газруудад аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ.

Тодруулбал, манай улс руу чиглэсэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх гадаадын гэмт бүлэглэлүүдтэй монгол залуус хамтран нутаг нэгт охид, эмэгтэйчүүдийг худалдаалдаг байжээ.

Тэд БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан гэнэ. Ингэхдээ “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн зараар охидыг хуурч мэхлэн Бээжин хотод аваачин Хятад иргэдэд шилжүүлдэг байжээ.

Одоогоор хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа бөгөөд бусад нуугдмал хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна.

Хуваалцах