Охидыг Эрээн хотод худалдаалахыг завдсан этгээдийг шалгаж байна
Монгол охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хил давуулан худалдахыг завджээ.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Монгол охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хил давуулан худалдахыг завджээ. Эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулахыг завдсан энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Х.Лхагвасүрэн хэллээ.
Хуваалцах


















