Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Охидын анхны сарын тэмдэг 15 нас хүртэл ирэхгүй бол эмчид хандаарай

Охидын анхны сарын тэмдэг (менархе) ихэвчлэн 10-15 насанд (дунджаар 12-13 нас) эхэлдэг бөгөөд энэ нь бэлгийн бойжилтын чухал үе шат юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охидын анхны сарын тэмдэг 15 нас хүртэл ирэхгүй бол эмчид хандаарай
Охидын анхны сарын тэмдэг 15 нас хүртэл ирэхгүй бол эмчид хандаарай. Зураг: МҮОНРТ

Охидын анхны сарын тэмдэг (менархе) ихэвчлэн 10-15 насанд (дунджаар 12-13 нас) эхэлдэг бөгөөд энэ нь бэлгийн бойжилтын чухал үе шат юм.

Эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй (21-45 хоног), 3-7 хоног үргэлжилж болно.

Сэтгэл санааны хямрал, хэвлийгээр өвдөх нь хэвийн үзэгдэл бөгөөд мөчлөгийг тэмдэглэж хэвших шаардлагатай.

Шинж тэмдэг:

Сарын тэмдэг ирэхээс өмнө хөх томорч, өвдөх, ааш зан өөрчлөгдөх, хэвлий болон бэлхүүсээр өвдөх, ядрах шинжүүд илэрдэг.

Мөчлөгийн тогтворжилт:

Эхний жилд мөчлөг жигд бус (21-45 хоног), 3-7 хоног үргэлжилж, 3-6 удаа ариун цэврийн хэрэглэл солих шаардлагатай болдог.

Хэзээ эмчид хандах вэ:

15 нас хүртэл сарын тэмдэг ирэхгүй бол, эсвэл 9 наснаас өмнө эхэлсэн тохиолдолд охидын эмчид хандах шаардлагатай.

Зөвлөмж:

  • Охиддоо сарын тэмдгийн талаар урьдчилан тайлбарлаж, анхны ирэхэд бэлдэх.

  • Сарын тэмдгийн мөчлөгийг календарь эсвэл гар утасны аппликейшн дээр тэмдэглэж хэвших.

Хувийн ариун цэврийг чанд сахих:

Өсвөр насны охидын эрүүл ахуй нь эрүүл мэндийн үндэс суурь бөгөөд өдөр бүр шүршүүрт орох, сүүн хүчлийн зөөлөн цэвэрлэгч хэрэглэх, даавуун дотуур хувцас өмсөх, сарын тэмдгийг зөв арчлах (4-5 цаг тутамд ариун цэврийн хэрэглэл солих ) юм. Халдвар авахгүйн тулд охидод "урдаас хойш" угаах аргыг заах нь чухал юм.

ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа

Хуваалцах