Охидын хамтлагийн тоглолт үзэж байсан 16 хүн нас баржээ
Солонгос охидын “4minute” хамтлагийн тоглолтыг үзэж байсан үзэгчдээс 16 хүн амь үрэгдэж, 11 хүн бэртсэн байна.
Мэдээллийн алба

Солонгос охидын “4minute” хамтлагийн тоглолтыг үзэж байсан үзэгчдээс 16 хүн амь үрэгдэж, 11 хүн бэртсэн байна. Тодруулбал, үзэгчид тоглолтыг илүү сайн үзэхийн тулд агааржуулалтын сараалжин дээр гарч зогссон бөгөөд сараалж даацаа дийлэлгүй цөмөрсний улмаас осол гарсан байна. Үзэгчид 10-аад метрийн өндрөөс газар доорх авто зогсоол руу унасан ажээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйг аврах албаныхан анхааруулж буй гэнэ.


.jpg)


















