Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Охидын толгойг тасалсан гэмт этгээдэд 25 жилийн ял оноожээ

Шар хадны эцэст охидын толгойг тасдаж, онц хэрцгийгээр хөнөөсөн Д.Идэрзаяагийн хэргийг өчигдөр шүүж, 25 жилийн хорих ялаар шийтгэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охидын толгойг тасалсан гэмт этгээдэд 25 жилийн ял оноожээ
Охидын толгойг тасалсан гэмт этгээдэд 25 жилийн ял оноожээ. Зураг: МҮОНРТ

Шар хадны эцэст охидын толгойг тасдаж, онц хэрцгийгээр хөнөөсөн Д.Идэрзаяагийн хэргийг өчигдөр шүүж, 25 жилийн хорих ялаар шийтгэжээ. Түүнчлэн түүнд оноосон ялын 20 жилийг гянданд, 5 жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Д.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Хар хошуу” гэх газарт хохирогч Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоожээ. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс түүнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байна.

Хуваалцах