Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Охин нь хичээлдээ улам шамдан суралцаж, хүүхэд, хөгшдийг авардаг эмч болно

“Ээждээ бичсэн захидал” улсын долоодугаар уралдааны "Тусгай байр"-ын захидал

ЭБ
Ээждээ бичсэн захидал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охин нь хичээлдээ улам шамдан суралцаж, хүүхэд, хөгшдийг авардаг эмч болно
Охин нь хичээлдээ улам шамдан суралцаж, хүүхэд, хөгшдийг авардаг эмч болно. Зураг: МҮОНРТ

“Ээждээ бичсэн захидал” Улсын долоо дугаар уралдааны "Тусгай байр"-ын захидал

Намайг Б.Цэцэгдэлгэр гэдэг. Би аав Баттөр, ээж Дэлгэрцэцэг хоёртоо том охин нь болон 2007.09.12 төрсөн. Миний аав, ээж хоёр үр биднийгээ сайн сайхны төлөө "НВЦ" компанид ажиллаж, хөдөлмөрлөж байна. Ингээд аавд минь халамж болж, үр хүүхэддээ хайр нь болсон ээждээ сэтгэлийн үгээ энэхүү захидлаар дамжуулж байна.

Ээж минь та дэлгүүрийн касс хийдэг дээ. Заримдаа дэлгүүрт баян, дээрэлхүү, ууртай ах, эгч нар үйлчлүүлэхдээ таныг минь дээрэлхэж муухай үг хэлэхийг би сонссон. Ээжээ, дүү бид хоёрыг өсгөх гэж хүмүүст загнуулан байж ажлаа хийдгийг мэдээд охин нь нэг хэсэг л эмзэглэсэн. Ээжээ, та жаахан тэсээрэй. Охин нь хичээлдээ улам шамдан суралцаж, удахгүй хүүхэд, хөгшин хүмүүсийг авардаг эмч болно.

Тэгээд олон хүүхэд, хөгшин хүмүүсийг эмчлээд ерөнхийлөгчөөс Тунгаа эгч шиг гавьяат гэдэг тэмдэг аваад таныгаа мундаг охины ээж гэж хүмүүст хүндлүүлнэ ээ. Бас гоё орон байранд оруулж, гал түлээд, эвдэрсэн гаранд чинь тос түрхэж өгнө. Дүү үсэг мэдэхгүй болохоор зураг зурсан юм. Ээжээ, толгой чинь өвдөхгүй ядрахгүй байж байгаарай. Охин нь хичээж байгаа. Дүү ч гэсэн таныгаа болон аавыг баярлуулах хүн болно гэсэн. Дүү том духтай болохоор мундаг охин болох байх аа. Би ухаантай л даа. Гэхдээ заримдаа тоглоод хичээлээ мартчих юм. Уучлаарай ээжээ. Охин нь ээждээ хайртай шүү дүү ч гэсэн хайртай гээд биччих гэнэ ээ.

Ээждээ захидал бичсэн Хан-Уул дүүргийн гадаад хэлний 18-р сургуулийн 2Г ангийн сурагч Б.Цэцэндэлгэр.

Хуваалцах