Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Охиныг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х Ерөнхий болвсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охиныг эсэн мэнд олжээ
Охиныг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Наранбаатараар ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тавдугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Аймгийн Онцгой байдлын газар тавдугаар сарын 1-ний 22:10 цагт дуудлагыг хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 74 хүн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тавдугаар сарын 2-ны өдрийн 16:40 цагт тус сумын Цэнгэл багийн “Цэнгэл” гэдэг газраас сумын төвөөс баруун зүгт 5 км-т малчин Д-гийнхээс охиныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах