ОХУ 20 жилийн турш хийсэн “Ангара” пуужингаа хөөргөнө
Хөнгөн ангиллын зөөгч пуужин “Ангара-1.2ПП”-ыг ОХУ “Плесецк” сансрын буудлаасаа өнөөдөр анх удаагаа хөөргөнө.
Мэдээллийн алба

Хөнгөн ангиллын зөөгч пуужин “Ангара-1.2ПП”-ыг ОХУ “Плесецк” сансрын буудлаасаа өнөөдөр анх удаагаа хөөргөнө.
Энэ төрлийн пуужингуудыг бүтээхэд 1994 оноос хойш ажилласаар иржээ. Хөтөлбөрийн зардал 100 гаруй тэрбум рубль болжээ.
Эхлээд пуужинг энэ сарын 25-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч улсын комиссын шийдвэрээр 48 цаг хойшлуулжээ.
“Ангара” сансрын пуужингийн системийг урьд нь "Плесецк"-ийн сансрын буудалд туршилтаар хөөргөж байсан юм. Энэ систем нь хөөргөх болон инженерийн хэсгээс бүрдсэн бөгөөд бага, дунд, өндөр, дугуй болон зуйван тойрог замд 2-24 тонн жинтэй хиймэл дагуулуудыг байрлуулах зориулалттай юм.
"Ангара” төрлийн пуужингуудад пуужингийн хүчтэй, хорт гептилийн түлшийг хэрэглэхгүй. Ингэснээр сансрын хөлгийн буудал болон пуужингийн бүрэлдэхүүн хэсгүүд салж унасан газрын байгаль орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэнэ.
Хөнгөн ангиллын зөөгч "Ангара" пуужингийн хөөрөх жин 171 тонн, 200 км өндөрт орших тойрог замд 3.8 тонн ачаа хүргэх чадалтай юм.


















