Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-аас БНХАУ-д хоёр сая ширхэг амны хаалт хүргүүллээ

ОХУ-д амны хаалтын эрэлт хэрэгцээ бүрэн хангагдсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас БНХАУ-д хоёр сая ширхэг амны хаалт хүргүүллээ
ОХУ-аас БНХАУ-д хоёр сая ширхэг амны хаалт хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-аас БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж болгон амны хаалт хоёр сая ширхгийг мөн шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгийг хойд хөршийн Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдлээ.

Тэрбээр “Бид БНХАУ-руу хоёр сая ширхэг амны хаалтаас гадна маш олон тооны хамгаалалтын хувцас, эмийн бүтээгдэхүүн илгээсэн. ОХУ-д амны хаалтын эрэлт хэрэгцээ бүрэн хангагдсан бөгөөд энэ төрлийн барааны үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагатай тохиолдолд амны хаалт үйлдвэрлэлийг өдөрт 1.2 - 1.5 сая болгож нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.

Хуваалцах