Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн эрчим хүчний экспорт нэмэгджээ

ОХУ-аас БНХАУ-ын зүүн хойд мужуудад нийлүүлж байгаа эрчим хүчний экспорт сүүлийн хэдэн 7 хоногт эрс нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн эрчим хүчний экспорт нэмэгджээ
ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн эрчим хүчний экспорт нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-аас БНХАУ-ын зүүн хойд мужуудад нийлүүлж байгаа эрчим хүчний экспорт сүүлийн хэдэн 7 хоногт эрс нэмэгджээ. Цаашид эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийн асуудлаар хоёр тал зохицуулалт хийвэл цаашид эрчим хүчний импортыг нэмэгдүүлэх боломжтой гэж Хятадын эрчим хүчний мэргэжилтэн мэдээлсэн байна.

Хятадын Глобал Таймс цахим хуудсанд Хятад Оросын хооронд эрчим хүчний ялангуяа газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагаа өсөж байгааг онцолжээ. Оросын эрчим хүчний ИнтерРао групп Хятадын хүсэлтээр 11 дүгээр сар гарснаас хойш Хятадад нийлүүлэх эрчим хүчний экспортоо хоёр дахин нэмэгдүүлсэн тухайгаа даваа гарагт мэдэгдсэнийг хэвлэлүүд иш татан мэдээлжээ.

Хятадын талаас хүссэн эрчим хүчний импортын хэмжээ нь сард 555 сая киловатт байхаар заасан юм байна. Хятадын зүүн хойд мужууд эрчим хүчний хомсдолтой тулгарсан 10 дугаар сарын эхэн үед Оросын интерРао групп Хятад руу жилд нийлүүлдгээсээ давсан хэмжээгээр экспорт хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ИнтерРао группийн 10 дугаар сард Хятад руу экспортолсон эрчим хүч төлөвлөснөөсөө 90 хувиар нэмэгдсэн юм байна. Хятад улс Оросын олон жил эрчим хүч импортолж ирсэн. Оросын эрчим хүчний компаниудын санал болгосон үнэ өндөр байснаас үүдэн импортолж байгаа хэмжээ бага байж ирсэн гэж Хятадын эдийн засгийн судлаач онцолжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард Хятад улс зүүн хойд мужууд нь нүүрсний дийлэнх уурхайгаа хаасны улмаас хөрш зэргэлдээ мужуудынхаа нүүрснээс хамааралтай болж улмаар Монгол, Орос зэрэг орнуудаас эрчим хүч импортоор авч байна. Одоогоор Хятадын зүүн хойд мужуудад төвлөрсөн нүүрсний нөөц 12,5 сая тоннд хүрч, өнгөрсөн 9 дүгээр сарынхаас 6 сая тонноор нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийн түвшингөө барьж байгааг Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.

Хятадын эрчим хүч судлаачид Оросын эрчим хүчний импортын үнийн өсөлт түр зуур үргэлжлэх болов уу, хомсдол арилсны дараа үнэ нь буурах байх гэсэн таамаг дэвшүүлж, газрын тос, байгалийн хий ирээдүйд Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны гол тулгуур хэвээр байна гэж үзэж байна.

Хуваалцах