Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-аас "COVID-19" халдварыг түргэн оношлох, эмчлэх туршлагаас судална

Манай улсын эмч мэргэжилтнүүд ОХУ-аас "COVID-19" халдварыг түргэн оношлох, эмчлэх туршлагаас судална.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас "COVID-19" халдварыг түргэн оношлох, эмчлэх туршлагаас судална
ОХУ-аас "COVID-19" халдварыг түргэн оношлох, эмчлэх туршлагаас судална. Зураг: МҮОНРТ

Манай улсын эмч мэргэжилтнүүд ОХУ-аас "COVID-19" халдварыг түргэн оношлох, эмчлэх туршлагаас судална. Тодруулбал, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд өнөөдрөөс гурав хоногийн хугацаатай ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар буюу (COVID-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судална.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл багийн гишүүдийг хүлээн авч уулзан, олон улсын зорчигчдыг түргэвчилсэн аргаар оношилж байгаа болон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг хуримтлуулж ирэхийг хүслээ.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга н.Бурмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч н.Ганболд нар багтжээ.

Хуваалцах