Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-аас ирсэн гурван иргэнд COVID-19 халдвар илэрчээ

2020.06.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 171 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас ирсэн гурван иргэнд COVID-19 халдвар илэрчээ
ОХУ-аас ирсэн гурван иргэнд COVID-19 халдвар илэрчээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.26/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 171 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

ТУХАЙЛБАЛ:

- 2020.06.25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гурван хүн халдвартай болох нь батлагдсан байна.
- Эдгээр хүмүүс нь 22-23 насны 2 эрэгтэй, 1 эмэгтэй оюутан аж.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- Ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүн /давтан,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 26 жолооч,
- Тандалт судалгааны зорилгоор СХД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
- Энэ нь ОХУ-ын цэргийн сургуульд сурдаг 19 настай оюутан бөгөөд эмчилгээний хугацаа 43 хоног үргэлжилжээ.

- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2566 хүн тусгаарлагдаж байна.
- Өчигдөр 126 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 17 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
- Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 624 хүн байна.

- 2020.06.26-ны 08:30 цагт ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор ирсэн 75 цэргийн алба хаагчийг Багабаян амралтын газарт тусгаарлажээ.
- Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд шинжилгээний хариу маргааш гарна.

- ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 219 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 170 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 49 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр оноштой долоон хүн байна.

Хуваалцах