Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов
ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал "Алтанбулаг" хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ирэх аж.

Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хуваалцах