Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ АНУ-тай цөмийн зэвсэглэлийг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-тай цөмийн зэвсэглэлийг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ АНУ-тай цөмийн зэвсэглэлийг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн
ОХУ АНУ-тай цөмийн зэвсэглэлийг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-тай цөмийн зэвсэглэлийг зогсоох асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Оросын тал цөмийн зэвсглэлийг зогсоох, үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээ хэлэлцээрүүд, пуужингаас хамгаалах систем Вашингтон байршуулсан зэрэг асуудлаар АНУ-тай хэлэлцэх сонирхолтой байна. Москва эдгээр асуудлуудаар яриа хэлэлцээгээ сэргээх АНУ-ын талын хүсэлтэд хариу өгөхөд бэлэн байна” гэжээ.

Түүнчлэн “Бид хамртан ажиллах ашигтай чиглэл болгон өөрчилж чадах олон зүйл байна. Нэн тэргүүнд стратегийн тогтвортой байдлын асуудлууд. АНУ олон улсад пуужингийн хамгаалалтын системээ хөгжүүлснээр стратегийн тогтвортой байдлын тухайд олон асуудал хуримтлагдаад байна. Мөн АНУ Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарч байгаа нь стратегийн тогтвортой байдалд нөлөөлж байна. Үүнээс гадна 2021 онд хугацаа нь дуусах Стратегийн шинэ зэвсгийг хориглох гэрээтэй холбоотой асуудлууд ч байна” гэжээ.

Оросын Гадаад хэргийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа эдгээр асуудлуудаар АНУ-тай хэлэлцэхийг хүсч байгаагаа хэлээд “Хэрэв Вашингтон шаардлагагүй гэж үзвэл бид ч тэгж шийдэх болно” гэсэн байна.

Ингэхдээ тэрбээр хоёр улсын Төрийн тэргүүн "Их 20"-ийн хурлын үеэр дахин уулзах талаар АНУ-ын зүгээс ямар нэг санал хүлээж аваагүй гэж ярьсан байна.

"Их 20”-ийн уулзалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд Осака хотод болно. Одоогоор Владимир Путин, Дональд Трамп хоёр гурван удаа уулзаад байгаа юм.

Хуваалцах