Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ, АНУ-ын дээд уулзалтын тов, зохион байгуулах газрыг өнөөдөр зарлана

Олон улсын хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтоныг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, АНУ-ын дээд уулзалтын тов, зохион байгуулах газрыг өнөөдөр зарлана
ОХУ, АНУ-ын дээд уулзалтын тов, зохион байгуулах газрыг өнөөдөр зарлана. Зураг: МҮОНРТ

Олон улсын хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтоныг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг онцолж байна. Кремлийн ордонд болсон энэ уулзалтаар хэлэлцсэн гол асуудал нь ОХУ, АНУ-ын дээд уулзалттай холбоотой байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр ОХУ, АНУ-ын дээд уулзалтыг хаана, хэдийд зохион байгуулахаар товлосныг өнөөдөр зарлах юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үүнийг баталсан байна.

Тэрбээр Москва, Вашингтон нэг цагт нэг зэрэг энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ гэдгийг тодруулж хэлсэн байна. Харин дээд уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэрт зохион байгуулахаар тохиролцсоныг Юрий Ушаков нэмж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Путин, Трампын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа нь Крымийг хүлээн зөвшөөрөх, Оросын эсрэг авсан хоригийг цуцлах гэх мэт гол асуудлаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдөхөд нөлөөлөхгүй гэдгийг Жон Болтон тэмдэглэн хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг дээд уулзалтаар хөндөж хэлэлцэхгүйг баталсан байна. Харин АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлыг Оросын талын санаачилгаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна.

Энэ асуудлыг Путин, Болтон нар өчигдөр хэлэлцсэн байна. Мөн хоёр улс харилцан дипломат төлөөлөгчдийг албадан гаргаж, дипломат ажилтнуудын тоог цөөрүүлсэнтэй холбоотой асуудлыг өчигдрийн уулзалтаар хэлэлцээгүй байна.

Хуваалцах