Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ барилгын салбарт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ барилгын салбарт хамтрах хүсэлтээ илэрхийллээ
ОХУ барилгын салбарт хамтрах хүсэлтээ илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Элчин сайд талархал илэрхийлээд итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан тухайгаа дуулгалаа. Тэрээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллаж, ялангуяа барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн цаашид хоёр орны парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хэрэгч санаачлагууд байгаа талаараа ярилаа. ОХУ-ын эмэгтэй парламентчид саяхан Монгол Улсад зохион байгуулагдсан бүсийн чуулга уулзалтад амжилттай оролцсоныг И.К. Азизов дурьдаад, ОХУ-ын Эмэгтэй парламентчдын зүгээс Монгол Улс тэднийг халуун дотноор хүлээн авсныг тэмдэглэн талархлын бичиг илгээснийг уламжиллаа. УИХ-ын дарга Эрхэм хүндэт Элчин сайд Искандер Кубаровичтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо, ОХУ-аас Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн эмэгтэй парламентчдын төлөөллийг хүлээн авч уулзсан тухайгаа мөн дурьдаад, Монгол, Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч, Элчин сайдтай манай хоёр орны хамтын ажиллагааны бүхий л асуудлаар санал бодлоо солилцох, уулзаж ярилцахад хэзээд нээлттэй байх болно гэж тэмдэглэн хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах