Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ батлан хамгаалах салбарын төсвөө 5 хувиар танана

Энэ онд ОХУ батлан хамгаалах салбарын төсвөө 5 хувиар танахаар болсон тухай тус улсын батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ батлан хамгаалах салбарын төсвөө 5 хувиар танана
ОХУ батлан хамгаалах салбарын төсвөө 5 хувиар танана. Зураг: МҮОНРТ

Энэ онд ОХУ батлан хамгаалах салбарын төсвөө 5 хувиар танахаар болсон тухай тус улсын батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ. ОХУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд өөрийн орны цэрэг армийн хүч чадавхийг сэргээхийн тулд батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж байсан юм.

Харин сүүлийн саруудад газрын тосны үнийн уналт болон өрнөдийн орнуудын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэн Оросын эдийн засгийн өсөлт удааширсан нь тус улс батлан хамгаалахын төсвөө танах гол шалтгаан болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны төсвийн тухай хуулийг баталсан тохиолдолд 2000 оноос хойших хугацаанд Оросын батлан хамгаалах салбарын төсөвт хийсэн хамгийн том таналт нь энэ болох юм байна. 2011 онд Путин Ерөнхий сайдын алба хашиж байх үедээ Оросын цэрэг армийн хүчин чадлыг сайжруулах, хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд 2020 он хүртэл 23 их наяд рубль зарцуулна гэдгээ зарласан юм.

Крымын хямрал болон Сирид ОХУ агаарын цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус улс цэрэг батлан хамгаалах салбартаа анхаарах бас нэгэн шалтгаан болж байгааг шинжээчид хэлж байна. Оросын батлан хамгаалах салбарын зардлыг 5 хувиар танасан энэ оны төсвийн тухай хууль батлагдсан тохиолдолд ОХУ-ын Сангийн яамны хувьд томоохон ялалт болно гэдгийг "Ройтерс" агентлаг онцоллоо.

Тус яам Оросын зэвсэгт хүчинд шинэчлэл хийх олон их наяд рублийн төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэх боломж хомс болсныг мэдэгдээд бүх яамд энэ онд зардлаа 10 хувь танахыг уриалаад байгаа юм. Оросын эдийн засаг өнгөрсөн онд 3.7 хувиар агшсан, энэ онд үргэлжлүүлэн нэг хувиар агшина гэж олон улсын эдийн засгийн институциуд тооцоолж байна.

Хуваалцах