ОХУ, Беларусын тамирчид амжилт гаргасан ч медаль олгохгүй байхаар шийдвэрлэжээ
Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчин оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчин өрсөлдөх гэж байна.
Мэдээллийн алба

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам, пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байна.
ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 9-нд Спринт зайд, 8-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.
Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчин оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчин өрсөлдөх гэж байна.
ОХУ болон Беларус Улсын тамирчдыг тэмцээнд нь оролцуулах ч амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон улсын паралимпын хорооноос шийдвэрлэлээ.


















